Дэглэм барьж буй бүсгүйчүүдэд зориулсан шоколадтай бялуу хийх арга


Орц:
Желатин - 15гр
Какао - 50 гр
Ус - 100 гр
Зөгийн бал - 20гр
Тослог багатай сүү - 100 гр
0,1%-тай бяслаг - 370 гр
Хийх арга: Желатин, ус хоёрыг хооронд нь хольж 30 минут амраана. Бэлэн болсон желатинаа зөөлөн гал дээр буцалгах явцдаа сүүгээ нэмнэ. Сайтар хольсны дараа галаа унтраан хөргөнө. Үүн дээрээ бяслаг, зөгийн бал, какаог нэмж сайтар хутгана. Хэвэнд хийж хөргөгчинд бүтэн шөнө амраана. Ингээд л таны калори багатай, таргалуулдаггүй амтат шоколадтай бялуу бэлэн боллоо. Жингээ барьж байгаа, жингээ хасах гэж байгаа бүсгүйчүүдэд зориулсан амтатны хорхойгоо дарж болохуйц шоколадтай бялууг гэртээ хийж идэцгээе бүсгүйчүүдээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.