30 секундын дотор хулгай хийжээ


Аргентины нийслэл Буэнос-Айресын захад зэвсэглэсэн дөрвөн этгээд банкны салбарыг дээрэмдсэн байна. Тэд ердөө 30-хан секундэд ажиллагааг хийсэн бөгөөд 750 мянган песо буюу 47 мянган доллар аваад амжжээ.

 Ажиглалтын камерын бичлэг дээр баг зүүсэн хоёр этгээд машинаас буунгуут банкны шилэн хаалгыг алхаар хага цохиж дотогш ороод, 14 секундын дараа гэхэд банкоматын гурван хавтас мөнгө аваад гарч ирэн, харин машин дотор нь винтовоор зэвсэглэсэн хоёр этгээд суугаад нөгөөдүүлээ хүлээж байгаа нь дүрслэгдэн үлдсэн аж. 

Банкнаас хулгай хийхэд ердөө 24 секунд шаардагдсан бөгөөд зургаан секунд нь газраас унагасан зүйлээ авахад зарцуулагдсан байна.

Цагдаагийнхан уг хулгайн хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүд хулгай гарсан банкнаас хэдэн хорооллын зайнд машинаа хаяад зугатсан аж.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.