Ижил хүйстнүүдийг өндөр барилгаас шиджээ


Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр өөрсдийн твиттер хуудастаа цаазын ял гүйцэтгэж буй видео бичлэгээ байршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Уг бичлэг 11 минут үргэлжлэх бөгөөд террористууд ижил хүйстэн гэгдэх таван залууг цаазалжээ. Террористууд ижил хүйстнүүдийг өндөр барилгаас шидэж, дараа нь толгой тус газар руу нь буудаж, амийг нь хөнөөжээ.

Энэхүү цаазын ялыг Иракийн Мосул хотноо үйлдсэн байна. Террористууд Мосул хотыг 2014 оны эхээр эзэлсэн юм. АНУ тэргүүтэй олон улсын эвслийнхэн Мосул хотыг чөлөөлөхөөр тэмцэж буй билээ. Цаазын ял гүйцэтгэсэн террорист “Ижил хүйстэн байх гэмт хэрэг” гэж хэлжээ. Амиа алдагсад тус бүлэглэлд элсэхээр төлөвлөж, тусгай сургалтад хамрагдаж байсан гэнэ.

Өнгөрсөн онд террористууд ижил хүйстэн гэгдэх 45 залууг өндөр барилгаас шидэж, хөнөөсөн байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Алеппо хотын өндөр барилга дээрээс ижил хүйстэн гэгдэх таван залууг шидсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.