Устөрөгчөөр ажилладаг нисэх онгоцыг Хятадад амжилттай туршжээ


ШАНХАЙ./TASS/. Хятадын зохион бүтээгчид устөрөгчийн түлшээр ажилладаг цахилгаан хөдөлгүүр бүхий жижиг оврын нисэх онгоцыг амжилттай туршжээ. “Кэжи жибао” сонинд бичсэнийг үзвэл, зүүн хойд Хятадын Ляонин мужийн Шэньян хотод уг онгоцыг хөөргөн туршсан байна.

Нэг хүний суудалтай уг нисэх онгоц 320 м-ийн өндөрт хөөрч, цельсийн -20 хэмийн хүйтэнд бүх систем нь найдвартай ажиллаж байжээ. Түүнээс гадна, нислэгийн явцад агаар мандалд ямар ч хорт бодис цацагдаагүй гэдгийг онцлох нь зүйтэй.   

Уг нисэх онгоцыг Хятадад үйлдвэрлэсэн RX1E гэдэг онгоцонд суурилан Дальян хотын химийн судалгааны товчоо, Ляонин хотын нисэх хүчний судалгааны хүрээлэнгийн ажилтнууд хамтран зохион бүтээжээ. RX1E бол устөрөгчөөр ажилладаг 20 квт-ын цахилгаан хөдөлгүүр бүхий нисэх онгоц юм.

Шинэ нисэх онгоцыг туршсанаар Хятад улс ийм төрлийн технологийг боловсруулсан гуравдахь улс болжээ. Өмнө нь АНУ, Герман гэсэн хоёр улс ийм технологитой байсан юм.

Б.Адъяахүү

Эх сурвалж: Монцамэ.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.