Британид эрэгтэй хүн анх удаа хүүхэд төрүүлнэ


Их Британийн трансжендер эрэгтэй хүүхэд төрүүлнэ хэмээх мэдээлэл цацагджээ.

“The Sun”-ийн цахим сайтад бичсэнээр 20 настай Хайден Кросс хэмээх залуу “Facebook” сүлжээгээр дамжуулан эр бэлгийн эсийн эрэлд гарсан бөгөөд удалгүй амжилт олсон байна. Глаучестер хотын оршин суугч тэрбээр ярихдаа “Эрэгтэй хүн хүүхэд төрүүлэх боломжгүй байдаг. Гэсэн хэдий ч үүнийг бүтээх боломжтой. Ихээхэн бэрхшээлтэй л байх болов уу” гэжээ.

Хайден Кросс нь эхээс анх мэндлэхдээ эмэгтэй байсан аж. Гэвч дааврын өөрчлөлтийн улмаас эрэгтэй болсон байна. Одоо тэрбээр дөрвөн сартай жирэмсэн аж. 

Худалдааны төвд ажилладаг байсан Хайден Кросс хүүхэдтэй болохоор шийдэж ажлаасаа гарсан байна. Түүний эцэг нь хүүхэдтэй болох асуудлыг нь хориглоогүй гэнэ. Тэрбээр эмнэлэгт удаа дараа хандаж, зохих эмчилгээнүүдийг хийлгэж байгаа аж.

Эрэгтэй хүнд үр шилжүүлэн суулгаж хүүхэдтэй болгох мэс засалд наад зах нь 29000 фунт стерлинг шаардлагатай байдаг. Харин Хайден Кросс 4000 фунтэд энэ бүхнийг багтааж чадсан байна. Тэрбээр хүүхдээ амжилттай төрүүлж чадвал хүүхдээ хэвлийдээ тээж төрүүлсэн Их Британийн анхны эрэгтэй болох юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.