Бен Ладены хүүг террористуудын жагсаалтад оруулжээ


“Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама бен Ладены хүү Хамза бен Ладеныг пүрэв гарагт террористуудын жагсаалтад оруулсан тухай АНУ-ын Төрийн Департамент мэдэгдлээ.

Ингэснээр Хамза бен Ладены эзэмшлийн АНУ-д байгаа бүх эд хөрөнгийг битүүмжилж, тус улсад ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, америкчуудтай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахыг хориглож байна.

Хамза бен Ладен бол “Аль-Каида”-гийн албан ёсны гишүүн мөн гэдгийг тус бүлэглэлийн толгойлогч Аяман аль-Завахири 2015 оны наймдугаар сарын 14-нд албан ёсоор зарлаж байсан билээ.

Төрийн Департаментын мэдэгдсэнээр, Хамза бен Ладен нь барууны орнуудын нийслэл хотуудад террорист халдлага үйлдэхийг  уриалж, АНУ-аас өшөө авна гэж сүрдүүлж байжээ.

Хамза бен Ладен 1989 онд Саудын Аравид төрсөн аж. Түүний эцэг болох “Аль-Каида”-г үүсгэн байгуулагч, толгойлогч Усама бен Ладеныг 2011 оны тавдугаар сарын 2-нд Пакистанд байхад нь Америкийн тусгай хүчнийхэн нууц ажиллагааны явцад устгасан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.