Марк Зукерберг өөрийгөө шүтлэгтэй хүн болохыг анх удаа зарлажээ


Олон жилийн турш өөрийгөө шашингүй үзэлтэн буюу атейст гэж зарлаж ирсэн Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч, залуу тэрбумтан Марк, Зукерберг саяхан үүнийгээ няцаасан мэдэгдэл хийжээ.

Өнгөрсөн Зул сарын баярын өдөр тэр Фэйсбүүк хуудсандаа эхнэр, охин, нохойныхоо өмнөөс шашны уламжлалт баярын мэндчилгээг дэвшүүлсэн байна.

Харин түүний энэ нийтлэлийн дор нэгэн хэрэглэгч “Та шашингүй үзэлтэн биш билүү?” гэж асуужээ.

Зукерберг тэр асуултанд хариулахдаа “Үгүй. Би Жүүд гэр бүлд өсөж хүмүүжсэн. Өнгөрсөн хугацаанд олон асуудалтай тулгарсны дараа би шашин шүтлэг бол маш чухал юм гэдэгт итгэдэг болсон” гэсэн байна.

Харин үүний дараа түүнийг яг юунд итгэдэг болохыг асуусан асуултад хариулаагүй өнгөрчээ.

Өнгөрсөн жил гаруй хугацаанд Марк Зукерберг хүүхэдтэй болсон, хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсэд зарцуулахаа амласан, Ромын Пап ламтай уулзсан зэрэг үйл явдлууд нь түүний амьдралыг харах өнцгийг өөрчилсөн бололтой хэмээн хэвлэлүүд бичиж байна.

 

Эх сурвалж: Washington Post

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.