Эрэгтэйчүүдийн наслалт бага байна


2015 оны эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс харахад, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10 насаар бага насалдаг гэсэн судалгаа байна. Харин монголчууд бусад орныхонтой харьцуулахад 10-15 насаар бага наслалттай байна. Монгол эрэгтэйчүүд хорт зуршил болон өвчнөө эрт оношлуулж, эмчлүүлдэггүйгээс болоод богино насалдаг гэж эмч нар үзэж байна. 2015 оны эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчин, бэлгийн тогтолцооны өвчин, зүрх судасны өвчин, гэмтэл, хордлого ба гадны шалтгаант эмгэг зэрэг оржээ. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 байгаа бол эрэгтэйчүүдийн хувьд 66 байна. Зөрүү нь бараг 10 нас байгаа нь дэлхийн дундаж түвшнээс 2.5 дахин зөрүүтэй байгаа юм. “Үнэхээр биеийн байдал доройтсон үедээ л эрэгтэй хүн эмнэлэгт хандана уу гэхээс эрүүл мэндийн хяналтаа өөрөөр тавьж чадахгүй байна. Даралт ихтэй, хавдрын эх үүсвэртэй, булчирхайн хавдартай, сэтгэцэд өөрчлөлт орсон гээд эрүүл мэндийн олон өөрчлөлтүүд өөрт нь илрээд байхад эмнэлэг рүү хандаж сураагүй байна” гэж Геронтологийн үндэсний төвийн зөвлөх, АУ-ны доктор Д.Отгонбаатар хэллээ. Монгол эрэгтэйчүүд архи тамхиа багасгаж хоол хүнсэндээ жимс ногоо түлхүү хэрэглэн өдөрт дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж мөн тэрээр хэллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.