Л.Оюунжаргал: -50 хэм хүрч хүйтэрнэ гэдэг ташаа мэдээлэл


ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар тодрууллаа.


-ЭНЭ САРЫН 29, 30, 31-НИЙ ӨДРҮҮДЭД ХҮЙТНИЙ ЭРЧ ХАРЬЦАНГУЙ
СУЛРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-
-Өчигдрөөс нийт нутгаар цас орж эхэллээ. Нийт нутгаар хур тунадас ямар байх бол?
-Нутгийн зүүн хагас, төвийн нутаг, өмнө зүгийн нутгийн баруун хагаст яг энэ цаг уур үргэлжилж байгаад, өчигдөр шөнөөс өнөөдөр хүртэл зүүн зүгийн хагаст үргэлжилнэ. Та бүхэн мэдэж байгаа, урд өдрүүдэд нилээд дулаарлаа. Тухайлбал, Өмнөговийн нутгаар +7 хэмд хүрч дулаарсан. Ер нь дулаарлын араас орж байгаа цас жаахан их орох төлөвтэй байдаг. Тийм учраас хур тунадас хоёр өдөр дарааллан өдөр, шөнөдөө орох учраас ард иргэд, малчид анхаарах хэрэгтэй.
-Ирэх өдрүүдэд нилээдгүй хүйтэн байх тухай урьдчилсан мэдээ гарсан гэх юм. Энэ үнэн үү?
-Одоо үргэлжлэх өдрүүдэд бага зэрэг хүйтрэх шинж тэмдэг ажиглагдаж байгаа. Өчигдрөөс төвийн нутаг, өнөөдрөөс зүүн зүгийн нутгуудаар агаарын температур 5-10 хэмээр хүйтэрнэ. Харин цаашид энэ байдал үргэлжилж байгаад энэ сарын 24-ний өдрөөс эхлээд нутгийн баруун хагасаас цаг агаар тогтворгүй болж эхлэх төлөвтэй байна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд нилээд хүйтэрнэ. Гэхдээ одоо байгаа цаг агаартай харьцуулж хэлж байгаа юм шүү. Энэ хүйтрэлийн гол цөм нь зүүн аймгуудын нутгаар байх юм. Та бүхэн анзаарсан бол цасны хэмжээ ч зүүн аймгийн нутгуудаар их байх төлөвтэй, хүйтрэлийн хэмжээ ч бусад нутгуудтай харьцуулахад илүү байх юм байна.
oyunjargal-Сарын сүүлээр -50 хэм хүрч хүйтрэнэ гэсэн нь яг албан мэдээ мөн үү?
-Цаг агаар -50 хэмд хүрдэг гэсэн мэдээллийг хүрнэ гээд мэдээллээд байгаа юм. Уур амьсгалын утгаараа Дархадын хотгорт 45-50 хүрдэг гэсэн уур амьсгалын мэдээн дээрээ бичсэнийг ингэж ташаа мэдээллэж байна.
-Энэ жил 100 жилд тохиогоогүй их хүйтэн болно гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл 11 дүгээр сард тэр хүйтэн нь өнгөрчихсөн гэх юм. Энэ үнэн үү?
-Яг хүйтрэлт өнгөрчихсөн гэж хэлэхэд хараахан эрт байна. Гэхдээ өнгөрсөн 11 дүгээр сард сүүлийн 20 жилд ажиглагдаагүй хүйтрэлт болсон. Харин 12 дугаар сард хүйтрэлт харьцангуй гайгүй өнгөрч байна. Үргэлжлүүлээд нэг, хоёрдугаар сард яг хүйтрэлт ямар байх вэ гэдгийг 100 хувь хэлэхэд бэрх. Иргэддээ цаг агаарын төлөв байдал байнга өөрчлөгдөж байдаг гэдгийг санаж, өдөр бүр шинэ мэдээлэл авч байгаарай гэж зөвлөмөөр байна. Мөн баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэй.
-Он солигдох мөчид буюу энэ сарын 30, 31-ний өдрүүдэд цаг агаар ямар байх бол?
-Манай мэдээлэл байнга солигдож байдаг. Тэгэхээр он солигдох өдрийн мэдээ албан байдлаар гараагүй, урьдчилсан мэдээ бий. Энэ сарын 29, 30, 31-ний өдрүүдэд хүйтний эрч харьцангуй сулрах төлөвтэй байна. Цас их орсон үед халтиргаа, гулгаа үүсч, машин зорчих боломжгүй болох, түүний улмаас хаах шаардлагатай болдог зам даваа олон байдаг. Тиймээс их цас, цасан шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт хүндрэл үүсэх эрсдлийг тооцон, гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийг ОБЕГ-аас бэлдээд байна.
-Он гарснаас хойш нөхцөл байдал ямар байх төлөвтэй байна вэ?
-Нутгийн баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан, нягтарч хатуурсан цастай байна. Үүний улмаас малын шилбэ, туурай, хошууг халцалж, гэмтээх тохиолдол эрс нэмэгдлээ. Мөн аргал, янгирын идэш, өвс цасанд дарагдсан тул уулнаас буух, цасанд дарагдах байдал хэд хэд гарсан байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээгээр ирэх оны нэг, хоёрдугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас их хур тунадас орж, хүйтэн байх төлөв ажиглагдсан.
Б.ГЭРЭЛ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.