Энэ оюутан бүсгүйн толгойг авчирсан хүнд исламчууд нэг сая доллар өгнө


“Исламын улс” террорист бүлэглэл Данийн оюутан, курд гаралтай Жоанна Паланигийн хөнөөсөн хүнд өндөр шагнал амлажээ. Энэ бүсгүй исламын террористуудтай тулалдахаар нэр хүнд бүхий их сургуулиа орхин, Сири улсыг зорьсон аж.

 Тэрээр курдын салан тусгаарлагчидтай нэгдэн, “Исламын улс”-ын эсрэг олон тулаанд оролцож, барьцааны хүмүүсийг чөлөөлөн, шинээр элсэгчдийг зааж сургах ажил гүйцэтгэж байжээ.  Энэ бүсгүй “Исламын улс”-ын дайчдыг хайр найргүй мэргэн буудаж, тэдний заналт дайсан болсон учраас түүний толгойг нэг сая доллараар үнэлж буйгаа зарласан байна. Түүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг The Guardian-д өгүүлсэн аж.

 

 Одоогоор Жоанни Палани Дани улсын нутаг дэвсгэр дээр харуул хамгаалалт доор аж төрж байгаа аж. Тэрээр дайн тулаанаас хөндийрч хэд хоног амрахаар Европт буцаж ирэх үед нь түүнийг баривчилж эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. Энэ бүсгүйг Дани улсын хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа юм байна.

Тус улсын хуулийн дагуу бол, энэ улсын иргэн хэн боловч сайн дураараа дайны бүс нутагт очиж, байлдааны ажиллагаанд оролцох эрхгүй байдаг аж.

 Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.