Эрдэмтэд Дональд Трампын сэтгэцийн байдлыг шалгуулахыг хүслээ


Харвардын Анагаах ухааны сургууль, Калифорний Их сургуулийн гурван профессор АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад захидал бичжээ. Тэд ерөнхийлөгчийн сонгуульд ялаад байгаа Дональд Трампын сэтгэцийн хэвийн байдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд түүнийг тангараг өргөхөөс өмнө “бүрэн хэмжээний сэтгэцийн эрүүл мэндийн оношлогоо” хийх шийдвэр гаргахыг Обамагаас хүссэн байна.

 

Эрдэмтэд Дональд Трампын сэтгэцийг шууд оношлон дүгнэх боломжгүй ч түүний “биеэ тоосон байдал, түргэн зан, шүүмжлэлд эмзэг ханддаг байдал” зэрэг нь ерөнхийлөгчийн албан тушаалд тохирохгүй гэж үзэхэд хүргэж байгаа гэнэ.

“Хувь хүнийг нь биечлэн үзэж шинжлээгүй байхад онош тавих нь мэргэжлийн стандартад нийцэхгүй” гээд “Гэсэн хэдий ч олон нийтийн өмнө ил тод харагдаж байгаа түүний биеэ тоосон байдал, түргэн зан, шүүмжлэлд хэт эмзэг ханддаг байдал, зөгнөл, бодит байдлыг ялгаж чадахгүй байгаа зэрэг нь түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалд тохирохгүй гэдгийг харуулж байна” хэмээн Жюдит Херман, Нанет Гартрел, Ди Мосбахер нар бичсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сард ерөнхийлөгч Барак Обама ноён Трампын темпераментыг “ерөнхийлөгч хүнд байхад зохимжгүй” гэж хэлж байв.

Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд Трампын талаар хийж байгаа анхны дүгнэлт биш.

Өнгөрсөн зургаадугаар сард хэсэг судлаачдын Atlantic сэтгүүлд нийтлүүлсэн тайланд Дональд Трампыг “нарциссист, бусадтай санал нийлдэггүй, биеэ хэт өргөмжилсөн” гэж тодорхойлж байжээ.

Түүний бусад руу довтолсон мессэжүүд твиттер хуудсанд нь байнга нийтлэгддэг. Олон улсын харилцаанд ч энэ байдал нь нөлөөлж эхэлснийг Хятад, Тайваний хооронд үүсээд байгаа хямралаас харж болох гэнэ.

 

Эх сурвалж: ikon.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.