Путин, Эрдоган нар Алеппо дахь нөхцөл байдлыг хэлэлцлээ


ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар телефон ярилцлага хийжээ. Тэд Сири дэх нөхцөл байдлын талаар хэлэлцэн, ялангуяа Алеппод ихээхэн анхаарал хандуулсан байна.

Мөн сайн дураараа бууж өгч буй исламчууд болон энгийн номхон ард иргэдийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлыг дуусгах талаар санал бодлоо солилцсон аж.

Хоёр орны төрийн тэргүүнүүд Сирийн засгийн газрын төлөөлөгчид болон сөрөг хүчнийхний Астана хотноо хийх хэлэлцээрийн тухай ярилцаж, Сири дэх нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд Орос, Туркийн хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Талууд цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.