Трампын уулзалтад нийт $3.1 их наядын үнэлгээтэй компаниуд цугларчээ


Өнгөрсөн Лхагва гарагт Дональд Трампын Нью-Йорк дахь цамхагт технологийн салбарын “улаан хивсний ёслол” болсон билээ. Шинэ ерөнхийлөгч энэ өдөр анх удаагаа АНУ-ын технологийн ертөнцийн удирдагч нартай уулзалт хийсэн юм.

 

Тэдний ихэнх нь сонгуулийн сурталчилгааны үеэр Трампыг эсэргүүцэж, Хиллари Клинтоныг дэмжиж байсан. Тиймээс уулзалт ямар уур амьсгалтай болох нь олны сонирхлыг татаж байв. Тэгвэл Statista судалгааны байгууллагын гаргасан тооцооллоор тэр өдөр Трампын хурлын өрөөнд нийтдээ $3.1 их наядын зах зээлийн үнэлгээтэй компаниудын боссууд цугларсан юм байна.

Хамгийн том нь $614.2 тэрбумын үнэтэй Apple байсан бол хамгийн бага нь $20 тэрбумын үнэтэй Palantir байсан аж. Palantir нь Big Data чиглэлд ажилладаг програм хангамжийн компани юм.

Ажиглагчид Твиттерийн захирал яагаад энэ уулзалтад уригдаагүй талаар янз бүрийн таамаглал дэвшүүлж байв. Тэгвэл уригдах компаниудын шалгуур нь зах зээлийн үнэлгээ байсан бололтой. Өнөөдрийн байдлаар Твиттерийн зах зээлийн үнэлгээ $13 тэрбум орчим байна.

Уг нь Дональд Трамп твиттер сүлжээг хамгийн их ашигладаг хүн бөгөөд сүүлд дуулиан тариад байгаа Тайваний асуудлаар байр сууриа энэ сүлжээгээр илэрхийлж байсан юм.

 

Эх сурвалж: ikon.mn

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.