Шаамар сумын Дулаанхаан тосгоны хамтарсан баг шилдэгээр шалгарчээ


Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Шилдэг салбар зөвлөл, шилдэг байгууллага, шилдэг хамтарсан баг” болзолт уралдааныг оны өмнө зохион байгуулсан юм. Энэхүү уралдааныг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан бөгөөд энэ сарын 28-ны өдөр шилдгүүдээ тодруулжээ. Уралдааны шалгаруулалтыг сумдын ГХУСАЗСЗ-өөс болзолт уралдааны хүрээнд зохион байгуулсан ажлын тайланг 12 үзүүлэлтээр, аж ахуйн нэгж, байгууллагын зохион байгуулсан ажлын тайланг 9 үзүүлэлтээр, хамтарсан багийн болзолт уралдааны хүрээнд хийсэн ажлын тайланг 6 үзүүлэлтээр тус тус харгалзан дүгнэсэн аж. Ингээд уралдааны “Шилдэг хамтарсан баг”-аар Шаамар сумын Дулаанхаан тосгоны хамтарсан баг тэргүүлж, Мандал сумын 6-р багийн хамтарсан баг, Орхон сумын хамтарсан баг тус тус удаалжээ. Харин “Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-ээр тэргүүн байранд Сайхан сумын 3 дугаар цэцэрлэг шалгарч, Алтанбулаг сумын 1 дүгээр цэцэрлэг, Орхон сумын Ерөнхий боловсролын сургууль тус тус удаалжээ. Мөн уралдааны “Шилдэг салбар зөвлөл”-өөр Мандал сумын салбар зөвлөл тэргүүлж, удаах байруудад Сүхбаатар сумын салбар зөвлөл, Хүдэр сумын салбар зөвлөл тус тус шалгарч, шагналаа гардан авчээ. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Нарантуяа болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд гардуулан өгсөн байна. Энэхүү уралдааны гол зорилго нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах. Сумдын салбар зөвлөлүүдийн болон хамтарсан багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах. Цаашлаад иргэд, олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.