"Жидакс", "Хот девелопмент", "Ариг гал"-ын ханш хамгийн их өсөв


Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 41 ХК-ийн 1.2 сая ширхэг хувьцааг 339,318,890.71 төгрөгөөр арилжив. Үүнэс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Жидакс" (SOH+14.99%), "Хот девелопмент" (SDT+14.33%) болон "Ариг гал" (EER+10.29%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Нако түлш" (NKT-9.09%), "Тэнгэрлиг медиа групп" (TNGR-5.71%) болон "Шивээ овоо" (SHV-5.26%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 62,035 ширхэг нэгж эрхийг 53.7 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.5 хувиар өсөж 41529.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,792,706,143,426.23 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.