Ардын багш Х.Алтанхуягийг "Алтан Очир" одонгоор шагнав


Ирж буй Бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр Ардын багш, гавьяат тамирчин, Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг багшийг Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны дээд шагнал "Алтан Очир" одонгоор шагналаа. Мөн боксын ОУХМ Д. Батсуурь, Ахмад боксер Ж. Баатарсүрэн, ОУХМ. Н. Цэнд-Аюуш нарыг "Олимпын алдар" одонгоор тус тус шагнасныг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, гавьяат тамирчин Э. Бадар-Ууган болон МБХ-ны УЗ-ийн гишүүн, гавьяат тамирчин Г.Батбилэг нар гардуулж баяр хүргэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.