Бат-Өлзий сумаас 30 аварга малчин төрөв


Өвөрхангай :Бат-Өлзий сумаас энэ жил “Улсын аварга малчин” 1, “Аймгийн аварга малчин” 4, “Аймгийн аварга үхэрчин” 2, “Аймгийн аварга саальчин” 2, “Аймгийн манлай малчин” 1, “Сумын аварга малчин” 20 хүн шалгарчээ. Аймгийн Засаг дарга А.Ишдорж аваргуудын аваргуудынхаа шагналыг хотонд нь гардуулж, малчдынхаа аж амьдралтай танилцан санал бодлыг нь сонслоо. Аймгаас малчдаа дэмжих бодлого баримталж, махны, ноосны, арьс ширний, сүүний томоохон үйлдвэрүүдийг ашиглалтад оруулсан, удахгүй өөх тосны, ясны үйлдвэрийг байгуулахаар тоног төхөөрөмжийг татаж байгаад малчид маань талархалтай хандаж байлаа. Мөн аймгийнхаа хэмжээнд малын ногоон тэжээл тариалж, өвс тэжээлийн үнийг тогтворжуулсан нь малчин өрхийн эдийн засагт ихээхэн дэмжлэг болж байгааг хэлж байсан юм. Тус сум 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 2000 гаруй малчин өрхөд 264 840 толгой мал тоолуулсан бол хүн амын тоо ч нэмэгдэж, 7748-д хүрчээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.