Зэрлэг амьтдын бэлчээр хамгаалах зорилгоор төмөр замын торыг хэсэгчлэн авав


Дорноговь:Зэрлэг амьтдын бэлчээрийг хамгаалах, амьдрах орчин хийгээд нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр төмөр замын торыг хэсэгчлэн авч нүүдлийн замыг чөлөөлөх төслийг зам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Монгол-Оросын ХХН УБТЗ, Байгаль зэрлэг, амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) хамтран “Оюу толгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр 2019 онд хэрэгжүүлж эхэлжээ. Дээрх төслийг 2022 оны 12 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлж зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өргөн сумын нутагт хамаарах хоёр байршил газарт нийт 1,2 км торыг хэсэгчлэн авсан байна. Зэрлэгамьтдыг төмөр зам хөндлөн нэвтрүүлэх, гал тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн үйл ажиллагааг тасралтгүй ажиллагааг хангахад хамтран ажиллах зорилгоор “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Өргөн сумын Засаг дарга Ц.Мөнхдаваа, Эрдэнэ сумын Засаг дарга И.Батсүрэн, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Ш.Энхтүвшин, Монгол-Оросын ХХН УБТЗ-ын дарга Х.Хэрлэн нар энэ сарын 26-нд гарын үсэг зурсан аж. Төмөр замын торыг хэсэгчлэн авах ажиллагаанд Зам тээвэр, хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, УБТЗ-ын харьяа Замын дөрөвдүгээр анги, АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, Байгаль орчны хэлтсийн төлөөлөл, “Оюу толгой” ХХК, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн төслийн багийнхан болон аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өргөн, Эрдэнэ сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд оролцжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.