Архангай аймаг өрсөлдөх чадвараа 20 оноогоор нэмжээ


Архангай : Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааны үр дүнг танилцуулсан. Өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо Архангай аймаг 20-иор ахиулсан нь өнгөрөгч нэг жилд хамгийн өсөлттэй нь байлаа хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн П.Цагаан өөрийн цахим хаягтаа онцолжээ. Архангай аймаг сүүлийн жилүүдэд өрсөлдөх чадвараараа 20, 21 дүгээр байруудад жагсаж байсан. 2021 онд тус аймаг 15-д эрэмбэлэгдэж байна. Засаглал, дэд бүтцийн үзүүлэлтээр өмнөх оны үр дүнтэй харьцуулахад Архангай аймгийн үзүүлэлт нэмэгдсэн байна. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн 4 үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.