Гэмт хэргийн шинжтэй 1596 гомдол, мэдээллийг шалгав


2021 онд өмнөх оны 105, энэ оны 1491, нийт 1596 гомдол, мэдээллийг хүлээн авснаас 329-ийг нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу харьяалах байгууллагад нь шилжүүлсэн байна. Хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 234 нэгжээр буюу 17.2 хувиар ихэссэн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг холбогдсон албан тушаалын ангиллаар нь авч үзвэл: төрийн улс төрийн 233, төрийн захиргааны 427, төрийн тусгай 594, төрийн үйлчилгээний 148, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын 194 байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 1144 гомдол мэдээллээс 460 гомдол мэдээлэл буюу 40.2 хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээж, 594 гомдол мэдээлэл буюу 51.9 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 44 гомдол, мэдээлэл буюу 3.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, 46 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 96.0 хувьтай байна. Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 1144 гомдол, мэдээллийн 676 буюу 59,1 хувь нь Нийслэлийн, 648 буюу 40,9 хувь нь орон нутгийн прокурорын хяналтын харьяалалтай байна. Тайлант хугацаанд хуульд заасан харьяаллын 1543 үйлдэлтэй, 909 холбогдогчтой, 1307 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.8 хувиар буурсан байна. Нийт шалгасан хэргийн 269 буюу 20.6 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 429 буюу 32.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 61 буюу 4.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 63 хэргийг нэгтгэн шалгаж, 5 хэргийг түдгэлзүүлж, одоо 480 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 399 хэрэг, мөрдөн байцаалтын 81 хэрэг байна. 2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 1331 хэргээс 236 буюу 17.7 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж байсан бол, 2021 онд 1307 хэргээс 269 хэргийг буюу 20,6 хувийг шилжүүлсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 2.9 хувиар өсөж, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах, хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ангилбал: Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ гэмт хэрэг-820 буюу 53.1 хувь, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл /Хахууль авах/ гэмт хэрэг-225 буюу 14.6 хувь, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл /Хахууль өгөх/ гэмт хэрэг-134 буюу 8.7 хувь, Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйл /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ гэмт хэрэг-20 буюу 1.3 хувь, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэрэг-36 буюу 2.3 хувь, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйл /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэг-26 буюу 1.7 хувь, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/ гэмт хэрэг-33 буюу 2.1 хувь, Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/ гэмт хэрэг-24 буюу 1.6 хувь, Бусад хэрэг 225 буюу 14.6 хувийг тус тус эзэлж байна. Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 91 буюу 10.0 хувийг төрийн улс төрийн, 149 буюу 16.4 хувийг төрийн захиргааны, 145 буюу 15.9 хувийг төрийн тусгай, 175 буюу 19.3 хувийг төрийн үйлчилгээний, 349 буюу 38.4 хувийг хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэн эзэлж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.