АНУ БНСУ-д тав дахь үеийн сөнөөгч онгоц нийлүүлж дуусжээ
БНСУ-ын Агаарын цэргийн хүчин АНУ-аас худалдаж авсан тав дахь үеийн F-35A загварын 40 сөнөөгч онгоцоо байрлуулж дууссан талаар KBS телевизэд цэргийн эх сурвалжууд мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ долоо хоногийн эхээр сүүлийн дөрвөн онгоц Чунчон-Пукто мужийн Чонжу хотын нисэх онгоцны буудалд иржээ. Сөнөөгч онгоцуудыг өнгөрсөн онд нийлүүлж дуусгахаар төлөвлөж байсан боловч коронавирусний цар тахлын улмаас саатсан байна. Тав дахь үеийн F-35A сөнөөгч онгоцыг Америкийн “Lockheed Martin” компани бүтээжээ. Уг онгоц нь агаар ба газрын байг аль алиныг нь устгах зориулалттай юм.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |