“Toyota” өнгөрсөн онд 10.5 сая орчим машин борлуулжээ


Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани 2021 онд дэлхий даяар 10 495 548 автомашин борлууллаа гэж тус компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн тайланд дурджээ. Нийтлэгдсэн мэдээллээс харахад, жилийн борлуулалт нь 10.1 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ шинэ автомашины үйлдвэрлэлийн хэмжээ 2020 оныхтой харьцуулахад 9.4 хувиар нэмэгдэж, 10 076 246-д хүрчээ. “Toyota” компани автомашины борлуулалтаараа хоёр дахь жилдээ нэгдүгээрт жагсаж байна. Хамгийн ойрын өрсөлдөгч нь болох “Volkswagen Group” өнгөрсөн онд дэлхий даяар 8.9 сая автомашин борлуулсан нь Германы автомашин үйлдвэрлэгч тус томоохон компанийн хувьд сүүлийн 10 жилийн хамгийн бага үзүүлэлт болжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.