Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тухай хэлэлцэв


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк хамтран “Ази, Номхон далайн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх нь” техник туслалцааны буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлж байна. Төслийн нээлтийн семинарын үеэр БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж хэлсэн үгэндээ “Төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг хөгжлийн бодлого, улсын төсвийн төлөвлөлтөд тусгахад чиглэсэн. Тиймээс бодлогын зөвлөмж боловсруулах, уур амьсгалын эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, дасан зохицох олон улсын туршлагын сургалтын модуль боловсруулах зэргээр ач холбогдол өгч, оролцогч талуудыг манлайлна” гэдгээ илэрхийлэв. 2021-2023 онд үргэлжлэх төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшигт үзэгдлийг багасгах чиглэлд бодлогын шийдвэр гаргагчдын чадавхыг бэхжүүлнэ. Энэ төсөл манай орноос гадна Азийн хөгжлийн банкны гишүүн Индонези, Армени улсад хэрэгждэг аж. Тус үйл ажиллагаанд БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, төрийн болон төрийн бус байгууллага, судалгаа, шинжилгээний байгууллагын нийт 50 орчим төлөөлөл оролцлоо. Төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, улс орны урт, дунд хугацааны хөгжил, макро эдийн засгийн бодлогод хэрхэн уялдуулах энэ чиглэлээр хэрэгжиж буй бусад төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог хангах талаар яриа өрнүүлжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.