Хонконгт 2020 оноос хойш 162 хүн баривчлагджээ


2020 онд зун үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаас хойш Хонконгийн хууль сахиулах байгууллага нийт 162 хүнийг баривчилжээ. Энэ талаар “South China Morning Post” сонин цагдаагийн газрын мэдээллээс эш татан уламжилсан байна. Цагдаагийн газрын дэд комиссар Эдвина Лаугийн тайлбарласнаар, үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчилгаа их байгаа нь уг хууль зөв, хууль ёсны дагуу хэрэгжиж байна гэсэн үг юм. Зөрчсөн тохиолдолд ямар үр дагавар гарах талаар энэ хууль нийгэмд маш тодорхой дохио илгээсэн гэж тэрбээр хэлжээ. Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг Хятадын парламент 2020 оны зун баталсан билээ. Бээжингийн мэдэгдсэнээр, уг хууль нь терроризм, салан тусгаарлах үзэл, төрийн эрх мэдлийг алдагдуулах, гадны хүчинтэй үгсэн хуйвалдах зэрэг үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэгдсэн байна. Энэхүү хууль эрх зүйн актыг баталсны дараа Хонконгийн сөрөг хүчний олон идэвхтэн засгийн газрын эсрэг үйл ажиллагаагаа хумьсан бөгөөд зарим нь гадаад руу дүрвэсэн бол зарим нь эрүүгийн хэргийн холбогдогч болжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.