Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртээв


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, XVII дугаар жарны Буян үйлдэгч хэмээх бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан иргэдэд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртээв. Гавьяат нисгэгч цол: -Байлдааны сөнөөгч онгоцны анхны I зэргийн нисгэгч, бэлтгэл хурандаа С.Шаравсамбуу Худалдааны гавьяат ажилтан цол: -Монголын аялал жуулчлалын холбооны Гүйцэтгэх захирал асан Г.Санж Байгаль орчны гавьяат ажилтан цол: -Монголын байгаль орчныг хамгаалах холбооны зөвлөх, ахмад тахь судлаач Д.Балдир -Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга А.Доржсүрэн Гавьяат эдийн засагч цол: -ЗГХЭГ-ын ахмад ажилтан Ш.Бүүвэйбаатар Гавьяат тээвэрчин цол: -Ахмад тээвэрчин, идэвхтэн байгаль хамгаалагч П.Лхагважав Гавьяат малчин цол: -Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Б.Лувсангончиг Гавьяат багш цол: -Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны өндөр настан Б.Дулмаа Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол: -Булган аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан П.Дамба Соёлын гавьяат зүтгэлтэн цол: -Орон нутгийн хэвлэлийн холбооны тэргүүн, “Шинэ мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч С.Шаравдорж -Зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол: -Хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа Гавьяат уурхайчин цол: -Налайхын уурхайн ашиглалтын инженер асан С.Батдорж Үйлчилгээний гавьяат ажилтан цол: -Шангри-Ла худалдааны төвийн үүсгэн байгуулагч, цаг засварчин С.Оюунчимэг Сүхбаатарын одон: -Ерөнхий сайдын Жендерийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх Д.Сүхжаргалмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон: -Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Л.Энхбат -Мэргэжлийн хяналтын байгууллагын ахмад ажилтан Л.Цэцэгсайхан -Уртын дуучин Б.Алтанжаргал Алтангадас одон: -Малын эмч Д.Бадрай -Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгчин Л.Нэргүй -Жендерийн үндэсний хорооны шинжээч Б.Онон -“Ньюанс” хамтлагийн ахлагч М.Амарсанаа -МУЗН-ийн Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн Ж.Сансармаа -ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн дэд профессор Ц.Хүрэлбаатар -Үндэсний урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр Хөдөлмөрийн хүндэт медаль: -ХААН банкны Төв тооцооны төвийн захирал М.Батбаяр -Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр -Үндэсний урлагийн их театрын бүжигчин Н.Шүрэнцэцэг -DM and IG ХХК-ийн захирал Б.Дөшмөнгөн
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.