Төв аймгаас Улсын аваргууд тодорлоо


Төв : Сар шинийн босгон дээр улсын аварга малчид, тариаланчдаа тодруулдаг уламжлалтай. Энэ жил Төв аймгаас 15 Улсын аварга тодорлоо. Улсын хошой аварга малчин өрхөөр Эрдэнэ сумын малчин Т.Мэндсайхан, Улсын аварга малчин өрхөөр Эрдэнэсант сумын Ж.Ёндон, Баянцагаан сумын П.Баньд, Баянжаргалан сумын Т.Дашдаваа, Алтанбулаг сумын Ү.Даваадорж, Баян-Өнжүүл сумын Ц.Бат-Очир нар тодорчээ. Улсын аварга тариаланч хамт олноор Цээл сумын "Цээлийн хур" ХХК, Угтаалцайдам сумын "Жаврай үр" ХХК, Эрдэнэсант сумын "Хөнөг нуур" ХХК шалгарсан байна. Улсын аварга тариаланчаар Баянцогт сумын тариаланч Д.Гомбосүрэн, Цээл сумын тариаланч Э.Ганбаатар, Угтаалцайдам сумын тариаланч С.Энхболд, Улсын аварга фермерээр Борнуур сумын Б.Энхбаяр, Борнуур сумын Ч.Жамбалдаш, Эрдэнэ сумын "Шим агро" фермер тус тус шалгарлаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.