Хийсвэрээр төрсөн эмэгтэйн зураг олон сая хүнд хүрчээ Засах


Төрөхийн хүндрэлээс болж зайлшгүй хийсвэр хагалгаа хийлгэх шаардлагатай болсон Элен Алер гэх бүсгүй эмнэлэгт хэдэн цаг үргэлжилсэн мэс ажилбарын дараа бяцхан хүүгээ эсэн мэнд төрүүлсэн төдийгүй биеийн байдал нь ч харьцангуй сайн байсан гэнэ.

Харин тэрбээр дөнгөж хагалгааны дараа хүүхдийнхээ хар, цагаан зургийг буулгасан бөгөөд өдгөө энэ зураг интернэт ертөнцөд маш олон хүнд хүрчээ.

Шинэ хүүхдийнхээ болон хагалуулсан оёдолтой хэвлийн хэсгээ оруулсан зургийг Фэйсбүүк хуудастаа нийтэлсний дараа юу болохыг 29 настай ээж таамаглаагүй юм. Түүний нийтэлсэн зурганд нийтдээ 11.5 сая хүн “Таалагдлаа” (Like) товч дарж, 300 мянган хүн өөрсдийн сошиал талбарт хуваалцжээ.

“Ямар ч гэрэл зурагчин, уран зураач эх үрийн дөнгөж амьдрал дээр уулзаж байгааг ийм гайхалтайгаар дүрсэлж чадахгүй байсан. Энэ бол зүгээр л ямар ч илүү зүйл нэмэх шаадлагагүй гайхамшигтай бүтээл” гэж Дэйли Мэйл сонины ерөнхий редактор ярьжээ.

Харин гэрэл зургийг буулгасан залуу “Тэр надаас хүүхдийнхээ зургийг авч өгөхийг хүссэн. Хагалгааны дараа бид хоёр уулзах ёстой байсан ба тэр шөнийн турш хар дарсан зүүд шиг хүнд мэс ажилбарыг давж гарсны хүчинд өөрийн болон хүүгийнхээ амийг аварсан” гэжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.