Эрүүл мэндийн эрт илрүүлэгт иргэдийг бүрэн хамруулжээ


Завхан: Их-Уул суманд коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтын гуравдугаар тунд 980 иргэн хамрагдаж 26.3 хувьтай байна. Харин дархлаажуулалтын эхний тунд хамрагдвал зохих хүн амын 3979 нь хамрагдаж 95.4 хувьтай. Хоёрдугаар тунд 3719 хүн хамрагдаж, 93.4 хувьтай байна. Тус сум нь 6000 гаруй хүн амтай Завханы томоохон сумдын нэг. Тиймээс коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдвал зохих иргэдийн тоо бусад сумаас харьцангүй их юм. Өнөөдрийн байдлаар тус сум 6484 хүн/тун вероселл вакцин татан авч 6173 иргэнийг, 2525 хүн тун файзер вакцин татан авч 2418 иргэнийг хамруулаад байна. Коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтын гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвх муу байна. Өнөөдрийн байдлаар тус суманд коронавирусний халдварын 778 тохиолдол батлагдсан. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэд 157, насанд хүрэгч 621 иргэн тус тус өвчилсөн байна. Халдвар авсан иргэдийн 117 нь Тосонцэнгэл сум болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд эмчлүүлсэн. Харин 158 иргэнийг сумын Эрүүл мэндийн төвд хэвтүүлэн эмчилжээ. Одоогоор сумын эмнэлэгт 9 иргэнийг эмчилж байна. Харин гэрээр эмнэлгийн хяналтад 503 иргэнийг эмчлээд байна гэж Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв. 1100 гаруй түргэн тусламжийн дуудлагад үйлчилжээ Их-Уул сумын Эрүүл мэндийн төв нь 21 ортой, сумын 6600 хүн ам, 1773 өрхөд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Цар тахлын үед манай эрүүл мэндийн төвөөс бусад өвчний тусламж үйлчилгээг иргэддээ цаг алдалгүй хүргэж байсан. Өнөөдрийн байдлаар 527 иргэнийг, 3496 ор хоног хэвтүүлэн эмчилжээ. Сумын Эрүүл мэндийн төв нь 22054 удаагийн үзлэг оношилгоог хийгээд байна. Үүнээс амбулаторийн үзлэгийг 4834 удаа хийж, түргэн тусламжийн 1117 дуудлагад явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Үүнээс осол гэмтлийн дуудлага 18 байна. 11-р сарын байдлаар 39 эх амаржиж, 107 жирэмсэн эхийг жирэмсний хяналтад авчээ. Эрүүл мэндийн төвөөс энэ жил 30-60 насны эмэгтэйчүүдийн хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэгт 360 эмэгтэйг хамруулж 83.3 хувьтай байна. Түүнчлэн артерийн гипертензи эрт илрүүлэх үзлэгт 3209 иргэнийг хамруулж 82.8 хувь, давтан үзлэгт 934 иргэнийг хамруулжээ. Мөн чихрийн шижин хэв шинж эрт илрүүлэх үзлэгт 3209 иргэн, давтан үзлэгт 863 иргэнийг хамруулаад байна. Давхардсан тоогоор 5200 гаруй иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авчээ Их-Уул нь Завхан аймаг руу нэвтрэх болон Увс аймаг руу зорчих автозам дайран өнгөрдөг сум юм. Тиймээс энэ жил коронавирусний халдварын үед сумын Эрүүл мэндийн төв ачаалал ихтэй ажилласан. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Завхан аймаг руу нэвтэрч буй бүх иргэнээс ковидын түргэвчилсэн шинжилгээг өнгөрсөн 9 дүгээр сар хүртэл авсан. 11-р сарын байдлаар түргэвчилсэн шинжилгээг өдөр бүр 11-15 цагийн хооронд Эрүүл мэндийн төв дээр байнгын цэгт авч байна. Давхардсан тоогоор 1805 иргэнээс PCR шинжилгээ, 5201 иргэнээс түргэвчилсэн шинжилгээг тус тус авсан байна. Халдварын тархалт их үед сумын Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчид ээлжээр, зарим тохиолдолд амралтгүй ажиллаж байсан. Коронавирусний халдварын өвчлөлтэй холбоотой Их-Уул сумын иргэн, аж ахуйн нэгж, анги хамт олны зүгээс сумын Эрүүл мэндийн төвд багагүй хандив өгсөн байгаа. Тухайлбал, 40 сая төгрөгийн өртөг бүхий ахуйн хэрэглээний бараа, төмс хүнсний ногоо, хонь, хамгаалах хувцас хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандивласан гэж Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс тус тус мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.