“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” чаргаар гулгах зориулалтын талбайтай боллоо


“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хүүхэд багачууддаа зориулан “ЦАСХАН” чаргаар гулгах зориулалтын талбайтай боллоо. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар зориулалтын бус газар цана, чаргаар гулгаснаас болж 3000 орчим хүүхэд хүнд хөнгөн бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн тоон мэдээлэл байна. Үүнээс харахад өвлийн улиралд хүүхэд багачуудад чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, цана чаргаар гулгах эрүүл, аюулгүй орчин үгүйлэгдэж байна. Харин энэхүү гулгуурын талбай нь хүүхдүүдийн бие бялдарын эрүүл мэндийг дэмжин, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслах юм. Мөн дээрх шаардлагаас гадна “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлэгчдийн дийлэнхийг хүүхэд багачууд эзэлдэг. Ийм ч учраас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олны зүгээс хүүхдэд зориулсан чаргаар гулгах стандартад нийцсэн зориулалтын талбайг ийнхүү санаачлан бий болгосон ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.