Рэпер Drake “Grammy”-н шагналд нэр дэвшихээс татгалзжээ


Drake гэх тайзны нэрээр олноо танигдсан Канадын реппер Обри Дрейк Грэм “Grammy” хөгжмийн наадмын шагналд нэр дэвшигчдийн жагсаалтаас өөрийг нь хасахыг АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академиас хүсжээ. “Variety” сэтгүүлд бичсэнээр, тэрбээр "Certified Lover Boy" цомгоороо "Шилдэг рэп цомог", "Way 2 Sexy" дуугаараа "Шилдэг рэп дуучин" төрөлд нэр дэвшжээ. “Grammy”-н цахим хуудсанд тавигдсан мэдээллээс үзэхэд Үндэсний академи түүнийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хэдийнээ хассан байна. Drake-ийн төлөөлөгчид энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. "Variety" сэтгүүлд мэдээлж буйгаар, тэрбээр наадмыг зохион байгуулагчидтай маргаантай харилцаатай байсан бөгөөд жилийн өмнө түүний найз болох Weeknd нэрээрээ олноо танигдсан дуучин Эйбел Макконен Тесфайе 2021 онд нэр дэвшихгүй болсны дараа “Grammy”-г шинэчлэхийг уриалж байжээ. “Grammy” наадмын 64 дэх удаагийн шагнал гардуулах ёслол 2022 оны нэгдүгээр сарын 31-нд Лос-Анжелес хотноо болно. Уран бүтээлчид нийтдээ 85 төрөлд өрсөлдөх юм. Энэ жил Латин Америкийн уран бүтээлчдэд зориулсан “Хотын шилдэг цомог, "Дэлхийн шилдэг хөгжмийн тоглолт” гэсэн хоёр шагналыг шинээр бий болгожээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.