Ойн сангаас 99,9 мянган шоо метр мод бэлтгэнэ


Булган аймгийн ИТХ ирэх онд ойн сангаас 99,9 мянган шоо метр мод бэлтгэх дээд хязгаарыг баталлаа. Уламжлалт бүтээгдэхүүн хийх, түүвэр огтлолт буюу үйлдвэрлэлийн ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хэлбэрээр ойгоос шинэс, хус, хуш, бургас, нарс, улиангар мод бэлтгэх аж. Ойн цэвэрлэгээний ажил буюу түлээний зориулалтаар 79,4 мянган шоо метр мод бэлтгэх хуваарь гаргасан байна. Булган сумын иргэдийн түлшний хэрэгцээг Бугат, Орхон, Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт сумаас, Орхон аймгийн түлшний модны тодорхой хэсгийг Сэлэнгэ, Хангал, Орхон, Бугат, Баян-Агт, Тэшиг сумаас бэлтгэн нийлүүлэхээр зохицуулах юм байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.