Сэлэнгэ аймагт нас баралт 54 бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 18313 болжээ


Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 48 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 18313 болжээ. Мөн энэ хугацаанд дахин нэг иргэн "Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр, эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины хатгалгаа болон хавсарсан өвчний оноштойгоор нас барж, нийт нас баралт 54 бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 45 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Гэрээр, өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж буй иргэдээс 89 хүн эдгэрсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 6 тасагт 122 батлагдсан тохиолдол, 6 ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байгаа аж. Мөн энэ хугацаанд эмнэлэгт нэмж хэвтсэн 32 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 17 суманд 283 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байгаа ажээ. Гэрийн эмчилгээнд шинээр 67 тохиолдол нэмэгдсэн байна. Ковидын тасагт эмчлэгдэж байгаа батлагдсан тохиолдлоос жирэмсэн 10, 0-17 насны 18 хүүхэд, маш хүнд нэг, хүнд 8, хүндэвтэр 39 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-ын Тандалтын алба мэдээллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.