"Иргэдийн спортын наадам"-д Мандал сумын баг тамирчид аваргалжээ


Сэлэнгэ:Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90, Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Иргэдийн спортын наадам" аймгийн төв Сүхбаатар суманд амжилттай болж өндөрлөлөө. Энэ сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулсан эл биеийн тамир, спортын үйл ажиллагаа нь спортын гурван төрлөөр явагдсан байна. Сэлэнгэ аймгийн 14 сум, 38 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагын 740 гаруй иргэд, тамирчид оролцож хурд, хүчээ сорин өрсөлджээ. Наадмын олс таталтын төрөлд М.Бүрэнсайхан ахлагчтай Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн баг тамирчид, волейболын эмэгтэй төрөлд Б.Батдулам ахлагчтай Сүхбаатар сумын ЗДТГ, эрэгтэй төрөлд Ш.Отгонтулга ахлагчтай Мандал сумын багууд тус тус тэргүүлсэн байна. Харин сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд С.Алтансувд ахлагчтай Мандал сум, эрэгтэй төрөлд Б.Золбаяр ахлагчтай Мандал сумын баг тамирчид тус тус шалгарсан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.