"Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрт Сэлэнгэ аймгийн 17 сурагч шалгарчээ


Сэлэнгэ:Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг хүүхдийг шалгаруулж, дэлхийн их, дээд сургуулиудад суралцуулах, Ерөнхийлөгчийн нэрэмжит 21-р зууны Монголын ирээдүй 2100 хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүд төрийн өмчийн их, дээд сургуулиудад БШУЯ баталсан хэлний бэлтгэлд нэг жилийн турш хамрагдан, шалгалтаа өгч, эрэмбэлэгдсэнээр дэлхийн их дээд сургуульд суралцах боломж нь нээгдэх аж. Уг хөтөлбөрт Сэлэнгэ аймгаас 17 сурагч шалгарчээ. Тодруулбал Ерөө сумаас Н.Тэргэл, Сант сумаас Ц.Намуун, Орхоноос Э.Мөнгөншагай, Түшиг сумаас Ц.Анугэрэл, Хүдэр сумаас Б.Энхбаяр, Мандал сумын Хэрх тосгоноос О.Даваадалай, Сайхан сумаас П.Саранцацрал, Хушаатаас М.Лхам, Шаамар сумын Дулаанхаан тосгоноос А.Дөлгөөн, Баянголоос А.Мэндсайхан, Жавхлантаас Ч.Мөнхжин, Зүүнбүрэнгээс Г.Мөнгөнзул, Орхонтуул сумаас Т.Одмаа, Сүхбаатар сумаас Э.Сугар, Алтанбулаг сумаас Ч.Минсэл, Цагааннуураас С.Бүрнээбаяр, Баруунбүрэн сумаас М.Эрдэнэ-Оюун нар тэнцжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.