Хиллари Клинтон ялагдал хүлээхдээ яагаад хөх ягаан өнгийн хувцас өмссөн бэ?


АНУ-ын 45-дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хүчирхэг хатагтай Клинтон ялагдал хүлээсэн ч буяны үйл ажиллагаанд оролцож, өөрийн мөрийн хөтөлбөрөө хамтрагчидтайгаа хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрээр АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч асан Билл Клинтоны гэргий юм.

Сонгуулийн дүн зарласны дараа хатагтай Хиллари Клинтон хөх ягааан өнгийн цамц болон хөх ягаан өнгөөр эмжсэн пиджак, ноён Билл Клинтон хөх ягаан өнгийн зангиа зүүсэн байсан нь хэсэгтээ л загварлаг гэр бүл гэх тодотголыг авсан юм.

Харин тэдний ингэж хувцасласан нь шалтгаантай байдаг ажээ. Учир нь улаан ба цэнхэр өнгүүдийг хооронд нь уусгахад хөх ягаан өнгө гарч ирдэг. Тиймээс энэ өнгө нь хоёр намын системийг эв найрамдалтайгаар зохицон удирдах гэсэн билэгдлийг агуулсан санааг олонд түгээдэг гэв.
 
Эх сур:zuv.mn
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.