ДАШТ-ий 3 хүрэл медальт Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ


Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн /нийт 30 жин/ чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн. Жин тус бүрийн чансааг тэргүүлэгч бөх 10 мянга, аман хүзүүнд шалгарсан бөх 7 мянга, 3 дугаар эрэмбэлэгдсэн бөх 3 мянган ам.долларын шагнал хүртэх юм. Эмэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад Монгол Улсаас ганц бөх багтсан нь ДАШТ-ий 3 хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг жинд 39 оноотой 3 дугаарт бичигдэж 3000 ам.доллар гардаж авахаар болов. Тэрбээр 2021 оны 4 дүгээр сард Алматы хотод болсон Ази тивийн аваргад үзүүрлэж, 10 дугаар сарын эхээр Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.