Төрийн албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах баг Говь-Алтай аймагт ажиллаж байна


Говь-Алтай: Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан тушаалаар томилогдсон хяналт шалгалт хийх, зөвлөн туслах ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тодруулбал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд үнэлэлт өгөх, хяналт шалгалт хийх, зөвлөн туслах, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг гурван өдрийн хөтөлбөртэйгөөр ажиллаж байна. Тус ажлын хэсэг эхний өдөр төрийн албанд ажиллаж байсан ахмадуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонссон юм. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага сайжруулах чиглэлээр цахим болон танхимын сургалт зохион байгуулж, төрийн жинхэнэ албан хаагчийг 2019-2021 онд сонгон шалгаруулж, томилсон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.