13 байгууллагын 76 үйлчилгээ цахимжив


Сүхбаатар аймагт И Монголиа системийг хэрэглээг нэвтрүүлэх ажил өнгөрсөн долоо хоногт амжилттай явагдлаа. Тодруулбал, олон шатлалт төрийн 200 үйлчилгээг орон нутгийн онцлогт тааруулан дахин загварчлах, шийдвэрлэх эрх үүсгэх, системийн тохируулгыг хийжээ. Ингэснээр нутгийн захиргааны 13 байгууллагын 76 үйлчилгээ цахимжив. Тодруулбал, аймгийн ЗДТГ-ын 22, ИТХ-ын нэг, Баруун-Урт сумын ЗДТГ-ын гурав, Авто тээврийн төвийн гурав, Цагдаагийн газрын нэг, ОБГ-ын хоёр, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дөрөв, БОАЖГ-ын дөрөв, Дөрвөлж ОНӨҮГ-ын 12, Төрийн архивын 19, ГХБХБГ-ын зургаа, Сүхбаатар эрчимийн дөрөв, ЭМГ-ын найман үйлчилгээг уг цахим системээс авах боломжтой болжээ. Энэ үеэр шийдвэрлэх албан хаагчдад нэг удаагийн системийн лабораторийн сургалт болон орон нутгийн системийн админы сургалт, төрийн үйлчилгээний операторын ажилтнуудад нэг удаагийн сургалтыг зохион байгуулжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.