Амьтан асрах хоёр дахь төвөө байгуулж байна


Байгаль, ан амьтан хамгаалагч Д.Хурц байгаль орчны ТББ-уудын үндэсний чуулганд оролцож байна. Тэрээр нийслэлийн ногоон бүс, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Майхантолгойн зусланд “Ан амьтан асрах төв”-ийг 3 жилийн өмнө байгуулж байсан юм. Тус төвийн талаар тодруулбал, “Миний бие Монголын мэргэжлийн анчдын холбооныхоо шугмаар ан, амьтан асрах төвийг барьж тохижуулан 2 жил ажиллуулан нийслэлийн Байгаль орчны газар хүлээлгэн өгсөн. Одоо тус газар ажиллуулж байгаа. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Асрах ан, амьтан сүүлийн жилд олширсон. Одоо харин би Төв аймгийн Мөнгөнморьтод хувиараа, шинээр мөн ан, амьтан асрах төвийг нээх гэж байна” гэв. Тэрээр анхныхаа төвийг 16 сая төгрөг гарган тохижуулж байв. Д.Хурц хэлэхдээ, сүүлийн үед ан, амьтан хамгаалах, асрах нэрээр барьсан болон өөрсдөө нийслэлийн ногоон бүс, суурьшилд ирсэн могой, баавгай зэрэг ан, амьтныг өөр газар руу шилжүүлж буйд шүүмжлэлтэй хандан, ингэж болохгүйг хэлж байв. Учир нь ан, амьтан тухайн дассан байгальдаа л байх ёстой. Өөр газар руу шилжүүлэх нутагшуулах нь нэг ёсны аллага хийж буйтай адил зүйл юм. Ялангуяа амьтан судлаач, мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр шилжүүлэх нь буруу гэдгийг тэрээр хэлж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.