Хунгийн чуулганыг 12000 гаруй жуулчин үзжээ


Сүхбаатар:Дарьганга сумын Ганга нуурт жил бүр чуулдаг хунгийн чуулганыг энэ жил 12000 гаруй жуулчин үзсэн гэсэн судалгаа гарчээ. Энгийн жуулчид, шувуу судлаачид, гэрэл зурагчид, эрдэмтэд гээд хунгийн чуулганыг зорин ирэх жуулчдын тоо ийнхүү эрс нэмэгдсэн нь Ганга нуурын хамгаалалт сайжирсантай холбоотой аж. 2019 оноос Ганга нуурын усны түвшин, эргийн толио тэлсэн зэрэг нь хун чуулахад эерэгээр нөлөөлж, энэ жил урьд жилүүдээс олон хун чуулсан. Өмнө нь дээд тал нь 2-3 мянган хун чуулдаг байсан бол энэ жил 5000 гаруй хун чууллаа. Мөн цаг агаар дулаан, урт намар байсан учир хун шувууд 11 дүгээр сарын сүүлээр буюу их орой буцсан гэж Дарьганга сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Чулуунчимэг мэдээллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.