Цахим дуудлага худалдаагаар 12 байршилд газар зарлаа


Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын цахим дуудлага худалдааг энэ сарын 6-нд 26 байршилд зохион байгууллаа. Эдгээрээс 21 байршилд 41 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлснээс 12 байршилд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 11.2 сая төгрөг төвлөрүүлэхээр болов. Үүнд: Холбоо, мэдээлэл хүлээн авах станцын зориулалтаар Баянзүрх дүүргийн 20 дүгээр хороо, Хадат вилла төслийн орчимд 100м², Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархаан уулын орой дээр 100м² , Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Шороотын аманд 80м², Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Нумтын аманд 48м², Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд 48м², Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Цээнийн аманд 100м², Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманд 100м², Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманы урд толгой дээр 100м², Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын аманд толгой дээр 64м², Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын арын хошуун дээр 100м², Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо “Өндөр толгой Хангай цогцолбор” сургуулийн баруун талд 900м², Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын зориулалтаар Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, улсын чанартай авто замын зүүн талд, Багахангай, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд 0,5 га. Хүсэлт ирүүлсэн ч нэг оролцогчтой 9 байршил нь Засгийн газрын тогтоолд “Дуудлага худалдаанд 1 оролцогч ирсэн, эсхүл дуудлага худалдааны анхны үнээс дээш үнийн санал гаргаагүй бол дуудлага худалдаа явагдаагүй гэж үзнэ” гэж заасан байдаг тул 9 байршилд дуудлага худалдаа болоогүй аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.