Япон улс Бээжингийн олимпыг эсэргүүцэх талаар хараахан шийдвэр гаргаагүй байна


Япон улс Бээжинд болох өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэхтэй холбоотой шийдвэр гаргахдаа үндэснийхээ эрх ашгийг үндэс болгоно гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв. “Бид үндэсний ашиг сонирхолдоо тулгуурлан шийдвэр гаргахыг зорьж байна” гэж Кишида онцлон тэмдэглэжээ. Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса өмнө нь хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр БНХАУ-д удахгүй болох өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх АНУ эрх баригчдын шийдвэрт тайлбар хийхээс татгалзжээ. Тэрбээр Япон улс энэ талаар “одоогоор шийдвэр гаргаагүй байгааг” цохон тэмдэглээд, Бээжингийн өвлийн Олимп, Паралимпын наадам амжилттай болно гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Канад, Норвеги, АНУ-ын улс төрчид, түүнчлэн янз бүрийн орны 200 орчим хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Шинжаан-Уйгурын Өөртөө засах оронд хүний эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан тус улсад ирэх жил зохион байгуулах өвлийн Олимпын наадмыг эсэргүүцэхийг улс орнуудад уриалсан юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.