“Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжье” цахим аяныг зарлажээ


Дорноговь:Замын-Үүд сумын ЗДТГ-аас орон нутгийнхаа үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах зорилгоор “Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжье” цахим аяныг зарлаад байна. Дээрх аяныг аймгийн ХХААГ дэмжиж байгаа аж. Цахим аянаар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, ажлын байрыг хадгалах бүтээгдэхүүний нэр, төрөл, чанарыг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахыг зорьж байгаа талаар Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Д.Нямжаргал мэдээлэв. Одоогоор найман аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжин сурталчилж байгаа бөгөөд цахим аяныг 11 дүгээр сарын 22-ноос эхлэн он дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.