Харанхуй орчинд өнгөт зураг авах зориулалттай мэдрэгч бүтээжээ


Японы камер үйлдвэрлэгч "Canon" компани харанхуй орчинд өндөр чанартай өнгөт зураг авахад туслах мэдрэгч бүтээсэн талаар “Nikkei” сонин мэдээлжээ. Уг хэвлэлд мэдээлж буйгаар, тус компани энэхүү мэдрэгчээ 2022 оноос их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Шинэ мэдрэгч нь одоо байгаа мэдрэгчээс арав дахин бага гэрэлтэй үед өнгөт зургийг чанартай буулгах боломжийг олгоно хэмээн онцолсон байна. “Canon” компани мэдрэгчээ эхний ээлжинд ажиглалтын камерт ашиглах бөгөөд өөрийн үйлдвэрлэсэн ийм камерыг ирэх оны эцэс гэхэд зах зээлд гаргахаар төлөвлөжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.