“Англи хэлтэй Дорноговь” хөтөлбөр баталжээ


Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Англи хэлтэй Дорноговь” зорилтод хөтөлбөр баталжээ. Дорноговь аймагт Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд болох газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт, уул уурхай ашигт малтмалд суурилсан боловсруулах үйлдвэрүүд баригдах эхлэл тавигдсан бөгөөд гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр үүнийг дагасан ажлын байр олноор буй болох нөхцөл бүрдэж байна. Тиймээс иргэдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх англи хэлний багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургуулийн англи хэлний анги танхимыг тохижуулах, сурах орчныг бүрдүүлж ажиллахад дээрх хөтөлбөрийн зорилго оршиж байна гэж албаныхан мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.