Бээжингийн олимпыг эсэргүүцэх шийдвэрт тайлбар хийжээ


Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам /ЭСЯ/ Бээжингийн өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх АНУ-ын шийдвэрийг улс төрийн арга заль, Олимпын үзэл санааг гажуудуулсан үйлдэл гэж мэдэгджээ. БНХАУ дахь хүний эрхийн нөхцөл байдлыг харгалзан Бээжингийн өвлийн Олимпын наадамд албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй гэж Цагаан ордон даваа гарагт мэдэгджээ. Харин дипломат аргаар эсэргүүцэх Вашингтоны шийдвэр нь Америкийн баг тамирчдад хамаарахгүй бөгөөд засаг захиргаа тамирчдаа эх орондоо дэмжинэ гэж мэдэгдэлд дурдсан байна. “АНУ-ын улстөрчдөд ямар ч урилга илгээгээгүй тул энэхүү "дипломат бойкот” нь зүгээр л дүр эсгэсэн үйлдэл бөгөөд ердөө л улс төрийн арга заль, Олимпын Хартийн үзэл санааг ноцтойгоор гажуудуулсан үйлдэл юм" гэж Хятадын ЭСЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилжээ. "Үнэндээ эдгээр хүмүүс ирэх үү, үгүй юу гэдэгт хэн ч санаа зовохгүй байгаа бөгөөд энэ нь 2022 оны өвлийн Олимпын наадмыг Бээжинд амжилттай зохион байгуулахад ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй" гэж ЭСЯ-ны төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна. Хятадын эрх баригчид Шинжаан дахь уйгаруудын эрхийг зөрчдөг, албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх мэдээлэл удаа гарч, үүнтэй холбоотойгоор ЕХ, АНУ, Канад болон Их Британи тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. БНХАУ-ын Уйгуруудын эсрэг явуулж буй үйл ажиллагааг АНУ аймаглан устгах бодлого гэж үзэж байгаа юм. Харин Хятадын эрх баригчид үүнийг эрс үгүйсгэсээр байгаа бөгөөд Шинжаантай холбоотой хэрэг явдал нь хүний эрх, угсаатны болон шашны асуудал огт биш, харин хүчирхийлэл, терроризм, салан тусгаарлах үзэлтэй холбоотой гэж мэдэгджээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.