Мал тооллого орон даяар эхэллээ


Улсын хэмжээнд өнөөдөр ээлжит мал тооллого эхэлж байна. Мал, тэжээвэр амьтдын энэ оны жилийн эцсийн тооллогыг энэ сарын 7-17-нд орон даяар зохион байгуулж байна. Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ҮСХ-ноос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Энэ удаагийнх 40 дахь жилийн тооллого болж байна. Манай улс өнгөрсөн жил 67.1 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс: 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна. Тэмээнээс бусад сүргийн тоо толгой буурсан үзүүлэлттэй гарч байв. Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо 3.9 сая буюу 5.5 хувиар буурч байв. Үүнээс: хонь 2.2 сая (6.9 хувиар), ямаа 1.5 сая (5.3 хувиар), адуу 122.1 мянган толгой (2.9 хувиар), үхэр 21.8 мянга (0.5 хувиар)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1 хувиар) өссөн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.