Италид вакцинд хамрагдаагүй иргэдэд тавих хязгаарлалтыг чангатгажээ


Италид “COVID-19” халдварын тархалтыг бууруулахын тулд вакцинд хамрагдаагүй иргэдэд тавих хязгаарлалтыг чангатгахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, “COVID-19”-ийн супер ногоон паспорт хэмээн нэрлэж буй бичиг баримтгүй тохиолдолд даваа гаргаас олон нийтийн олон үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж байна. Сүүлийн зургаан сарын дотор вакцин хийлгэсэн, халдвараас эдгэрснийг нотлох уг паспортыг ирэх нэгдүгээр сарын дунд үе хүртэл театр, кинотеатр, спортын цогцолбор, зоогийн газар, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ үзүүлэх ёстой байна. Шинээр танилцуулсан эдгээр арга хэмжээ нь одоогоор хэрэглэж буй, шинжилгээний хариу сөрөг гарсныг баталдаг ногоон паспортын нөхцөлийг чангатгажээ. Энэ паспортыг цаашид нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, ажилдаа явахдаа үзүүлэх боломжтой байна. Италид 10 дугаар сарын дунд үеэс аажмаар нэмэгдэж эхэлсэн коронавирусний өвчлөл одоо эрс нэмэгдэх болжээ. Мөн Европт “омикрон” хувилбар олон нийтийн санааг түгшээх болсон бөгөөд уг хувилбар нь хурдан халдварладаг, дархлааны хариу урвалаас зугтдаг байж болзошгүй байгаа юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.