Агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр танилцуулна


БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван Толгой Түлш” ХХК “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүрийн даваа гарагт нэгтгэн, тогтмол танилцуулна. Агаарын бохирдлыг багасгахаар хийж буй ажлууд болон Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдлыг тогтмол мэдээлснээр иргэдийг үнэн, бодит мэдээллээр хангах, угаарын эрсдэлээс сэргийлэх давуу талтай. Иймд ЦУОШГ-аас хотын уур амьсгал, цаг агаарын параметр, агаарын температур, салхины эрчим, даралтын орон, агаарын чанарт нөлөөлөх цаг үеийн нөхцөл байдалтай тогтмол танилцах боломжтой. Агаарыг гэр хорооллын болон тээврийн хэрэгслийн утаа голлон бохирдуулж байгаагаас гадна байгаль, цаг уур, физик, газар зүйн онцлог ч нөлөөлж байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд агаар дахь тоосонцрын агууламж өмнөх оныхтой харьцуулахад 50 орчим хувиар багассан ч агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа нь агаарын чанарт нөлөөлж байгааг БОАЖЯ мэдээлэв. Улаанбаатар хотын автомашины тоо 2019 онд 569 мянга орчим байсан бол энэ оны 2 дугаар сарын 8-ны байдлаар 622 мянга орчим болж нэмэгджээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 53 мянгаар буюу 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.