Тусгай хэрэгцээт иргэд бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа


Увс :Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн өдөрт зориулсан “Хамтдаа хөдөлмөрлөе” уриатай бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 3-ны өдөр дэлгэлээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй Эцэг эхийн холбооны Увс салбар”, аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Гар урлалын “Эко хэйндмэйд” ТББ-ууд хамтран тусгай хэрэгцээт иргэдийн дунд сонины цаасаар сагс сүлжих, өөхөн тосоор саван хийх, оёдол эсгүүр, эсгий урлалын сургалтуудыг тус тус зохион байгуулсан байна. Энэ хүрээнд “Ногоон гархан” үзэсгэлэнг зохион байгуулахад 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж, хийсэн бүтээлээ олон нийтэд танилцууллаа. Зохион байгуулагчдын зүгээс цаашид энэхүү арга хэмжээг тогтмол хийж, тусгай хэрэгцээт иргэдийг орлоготой болох тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзлээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.